Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн сан

Өөрийн хит цмгийнхоо нэрээр “Born this way” хэмээн нэрлэсэн нэгэн санг Лэди Гага байгууллаа. Тэрбээр уг санг ээжтэйгээ хамтран үүсгэн байгуулсан бөгөөд залуучуудыг дэмжих, урам зориг өгөх, амьдралын ямар нэг асуудлаас болоод үеийнхэндээ гадуурхагдан, ад шоо үзгэдсэн залууст туслах зорилготой ажээ.


“Өгөөмөр сайхан сэтгэл хийгээд эрэлхэг зориг гэж үнэндээ юуг хэлдгийг бид хамтдаа дэлхий нийтэд ойлгуулахыг хүсэж байна. Мөн доромжлогдон гадуурхагдсан нэгнээ өмгөөлөн, хамгаалах сэтгэлтэй нэгэн халуун бүлийг дэлхий дахинаа бий болгохыг мөрөөдөж байна” хэмээн Лэди Гага ярив. Нийгэмд ад үзэгддэг ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах түүний хүсэл энэхүү санг байгуулах түлхүүр нь болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж