
Орхон аймаг жил бүр ахмадууддаа түлээний модны хөнгөлөлт үзүүлдэг уламжлалтай. Тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн хэлтсээс өнгөрсөн жил 860 ахмадад 120 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, түлээгээр хангасан байна. Харин энэ жил 854 хүнд 109 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 500 хүн түлээгээ бэлтгэж, хашаандаа татаж аваад байгаа гэнэ. Түлээнд хөнгөлөлт үзүүлэхдээ ахмадуудаас хараагүй зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, улсын алдар цолтон, нэн ядуусыг хамруулдаг юм байна. Тус аймагт “Зил- 130” машины тэвш найман куб метр модыг 300 мянган төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд нүүрсний үнэ ч гэсэн өсчээ.
А.Зул