Санал асуулга үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Санал асуулга үргэлжилж байна

Уул уурхайн шилдэг үйл ажиллагааг мэргэжлийн шалгаруулалтаар тодруулдаг Mining Journal Awards-д нэр дэвшүүлэлт үргэлжилж байна. Мэргэжлийн Шүүгчдийн зөвлөлийн өгсөн онооны нийлбэрээр дүгнэдэг уг шалгаруулалт энэ удаа 5 ангиллаар явагдана.
Хайгуулын шилдэг компани, Оны шилдэг уурхай, Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа, Шилдэг технологи, Оны шилдэг эко уурхайн ангиллаар компаниуд нэр дэвшүүлэн, материалаа Mining Journal-ийн хаягаар ирүүлсээр байна. Энэ удаагийн шалгаруулалтад Хайгуулын шилдэг компанийг өнгөрсөн жилийн ажлын үзүүлэлт, олон улсын шилдэг стандарт баримтлан ажиллаж буй байдлаар нь шалгаруулахаар уралдааны номинацид нэмж тусгав. 

Mining Journal Awards нь төрийн байгууллагуудаас тодруулдаг аливаа шагнал урамшлаас ангид, хараат бус Шүүгчдийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн, дээр нь олон нийтийн санал бодлыг нээлттэй тусгадгаараа онцлог юм.

Өнгөрч буй жилийн үйл ажиллагаараа Монголын уул уурхайн салбарт шинэлэг, дэвшилтэт, хариуцлагатай үлгэр жишээг үзүүлж чадсан том, жижиг аливаа компанийг харьцангуй үзүүлэлтээр нь ялган товойлгодог билээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын талаарх олон нийтийн санал бодлыг илэрхийлсэн өргөн тусгал нь онлайн санал асуулгын дүн болдог. www.gogo.mn ба  www.news.mn, www.mongolianminingjournal.com сайтуудаас уншигч Та  хамгийн өндөр үнэлгээг олон нийтээс ямар компани авч байгааг хараарай. Саналыг мөн 150900 дугаарын утсанд үүрэн холбооны бүх оператороос хүлээн авч байна. Уул уурхайн мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээ, сургалтын байгууллагууд, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын байгууллагууд, ханган нийлүүлэгч компаниудаас мөн санал асуулгын хуудсаар саналыг нь хүлээн авах ажлууд далайцтай явагдаж байна.

Mongolian
Mining Journal Awards 2011

Mongolian
Mining Journal нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа хоёр дахь жилдээ
зарлаж байна. Монгол орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орж,
олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжлээ. Дэлхийн
уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл
асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай
ажиллаж байгаа байгууллага, хамт олныг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ.

Mining
Journal Awards-ийг жил тутам гардуулах ба тухайн жилийн үйл ажиллагаагаар нь
мэргэжлийн таван номинаци тус бүрт шалгаруулалт явагдана. Шүүгчдийн бүрэлдэхүүн
буюу MINING JOURNAL COUNCIL үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд хийнэ.

Консулын
бүрэлдэхүүнд уул уурхайн салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд,
байгаль орчны мэргэжилтэн, судалгаа болон
эрсдэлийн шинжээч, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд багтана. Мөн хөндлөнгийн
санал асуулгыг олон нийтийн дунд онлайн санал асуулга ба санал асуулгын хуудас
бөглөх хэлбэрээр нээлттэй хийж эхлээд байна. Санал асуулгын далайц, уул уурхайн
чиглэлээр ажилладаг компаниудын уг шалгаруулалтад оролцох эрмэлзэл өнгөрсөн жил
тун өргөн байсныг Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр үзэж танилцсан
буй за. Энэ удаагийн арга хэмжээ өмнөхөөс илүү өргөн хүрээнд явагдах юм.

Дараах Таван ангилал тус бүрд уул уурхайн чиглэлийн
үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлнэ.

 

1. ШИЛДЭГ УУРХАЙ

Монгол орны ашигт малтмалын ба газрын
тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.

Шалгуур үзүүлэлт:

           Уурхайн ажил батлагдсан ТЭЗҮ -ийн
дагуу явагдаж байгаа эсэх

           Хаягдал бохирдлын хэмжээг зохих
түвшинд барьж байгаа эсэх

           Тухайн жилийн уулын ажлын
төлөвлөлтийн биелэлт

           Олборлолтын хэмжээ тогтвортой өссөн
байдал

           Эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт

           Улсад төлсөн татварын хэмжээг хөрөнгө оруулалтын хэмжээтэй жигнэсэн
үзүүлэлтээр

 

 2. УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ  АЖИЛЛАГАА

Олборлолтоос
ү
йлдвэрлэлийн шатанд үйл
ажиллагаа
нь амжилттай
дэвшин орж буй
байдал болон нийгмийн
хариуцлагын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг гол шалгуур болгох
номинаци
юм.

Шалгуур 
үзүүлэлт:

          Боловсруулах үйл ажиллагааны
түвшингийн үзүүлэлт

          Дэд бүтцийн бүтээн байгуулалтад
зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ

          Олборлох үйлдвэрлэлийн ил тод
байдал 

      Санхүү, үйл ажиллагааныхаа тайланг
олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байдал

    Улсад болон орон нутагт оруулж буй
татварын хэмжээ харьцангуй үзүүлэлтээр

        Нийгмийн
хариуцлагын байдал
жлын
байрны тоо
, нийт
ажиллагсдад эзлэх орон нутгийн иргэдийн хувийн жин
, дотоодын болон орон нутгийн ханган
нийлүүлэгчдийг сонгосон байдал
, хандив,
орон нутгийн хүүхдүүдээс сургуульд суралцуулж буй байдал гэх мэт/

         Хөдөлмөр хамгааллын менежментийн
тогтолцоо /гэмтэл осолгүй ажилласан цаг, 100 хүнд ногдох үйлдвэрлэлийн осол
гэмтлийн коэффициент/

 

3. ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ

Энэхүү шагналыг
уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид
олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэр
санаач
илгатай
ажиллаж байгааг шалгаруулах нэн чухал номинаци юм.

Шалгуур үзүүлэлт:

           Байгаль орчныг хамгаалах бодлогын
менежментийн түвшин

           Байгаль орчинд нөлөөлөл багатай
дэвшилтэт технологийн хэрэгжилт
,
байгалийн ямар бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн /ус чийг багатай газар нөхөн
сэргээлт хийсэн бол илүү оноо өгөх/ 
байгаль орчныг хамгаалахад тухайн жилд хэчнээн хэмжээний хөрөнгө
зарцуулсан байдал

           Байгаль орчны сан байгуулсан эсэх,
Сангийн хөрөнгө тогтвортой өссөн эсэх

           ISO 1400, ISO 1900  болон нөхөн сэргээлтийн дотоодын  стандартуудыг мөрддөг эсэх

           Уурхайн хаалтын төлөвлөгөө,
санхүүжилтийн эх үүсвэр

 

4. ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ

Дэвшилтэт шинэ техник, технологийг үйл
ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг   дүгнэнэ.

Шалгуур үзүүлэлт:

     Олборлолтын дэвшилтэт технологи
нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх.

       Боловсруулалтын дэвшилтэт технологи
нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх.

           Метал авалт, ашигт малтмал
олборлолтын түвшин (Технологийн хаягдлыг багасгасан байдал, бүтээгдэхүүн
үйлдвэрлэлээ сайжруулсан байдал)

           Уул уурхайн шилдэг програм хангамж
бүтээсэн болон шинээр нэвтрүүлж байгаа эсэх,

           Өрөмдлөгийн дэвшилтэт шинэ техник технологийг нэвтрүүлж байгаа эсэх,

          Тэсрэх бодисын чиглэлээр дэвшилтэт
шинэ техник технологийг нэвтрүүлж байгаа эсэх,

           Байгаль экологи болон хүрээлэн буй орчинд ээлтэй дэвшилтэт технологи
нэвтрүүлж байгаа эсэх,

 

5. ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ

Монгол улсад үйл
ажиллагаа явуулж буй
хайгуулын
шилдэг
компанийг шалгаруулах номинаци юм.

Шалгуур
үзүүлэлт:

       Тухайн жилийн хайгуулын ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажлын чанар, ирээдүйн үнэ
цэнийг тодорхойлсон эсэх,

           Хайгуулын ажлын арга аргачлал, техник технологийн байдал,

           Тухайн жилийн хайгуулын ажлын хэмжээ, хөрөнгө зарцуулалт,

           Нийгмийн хариуцлагын байдал /Орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, ивээн
тэтгэж санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
, байгаль орчны төлөвлөгөөний биелэлт/

Дээрх номинациудын аль нэгэнд нэр дэвшүүлж буй үндэслэлээ
тав хүртэлх хуудаст багтаах ба танилцуулгын материалыг The Mongolian Mining
Journal сэтгүүлийн хаягаар хүлээн авна. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу
бэлтгэсэн материалын хамт үйл ажиллагааны Ерөнхий үзүүлэлтийг хавсаргана.

Нэр
дэвшүүлэлт 2011 оны арваннэгдүгээр сарын 20 хүртэл явагдана. Мэргэжлийн
Шүүгчдийн зөвлөлийн хараат бус шалгаруулалтаар, түүнчлэн мэргэжлийн
байгууллагуудын саналын хуудсаар нэгтгэгдэн шалгарсан байгууллагуудад шагнал
гардуулах ёслол улс орон даяар олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр өргөн
цацагдана. Номинаци тус бүрээр шалгарсан байгууллага, шилдэг үйл
ажиллагааны  сурталчилгаа олон нийтийн
мэдээллийн хэрэгслээр дараагийн шалгаруулалт хүртэл тогтмол явна.

Дэлхийн
түвшний уул уурхайн шилдэг үйл ажиллагаа Монгол эх оронд маань төлөвшин,
үндэсний тогтвортой хөгжлийн гарааг тавих болтугай. Уул уурхайн салбарын
шилдгийг нэрлэн шалгаруулалт хараат бус, зөвхөн мэргэжлийн шүүлтүүрээр тодорч,
өнгө мөнгөний хэмжүүрээс ямагт ангид байх болно.

 

                                            The
Mongolian Mining Journal

Улаанбаатар,
Чингэлтэй,
Барилгачдын талбай-4, Макс цамхаг 402, 403 тоот

Утас:77220900

         77220200

         99992019

Факс:
77222300

ider@mongolianminingjournal.com

info@mongolianminingjournal.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж