“Metals Mongolia-2011” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

“Metals Mongolia-2011” эхэллээ

Уул уурхай, метарллургийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, уг төслүүдэд олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн “Metals Mongolia-2011” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Төрийн ордонд өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн бөгөөд Газрын ховор элементийн талаас төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн дарга С.Оюун, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Р.Коппа зэрэг уул уурхай, металлургийн салбарын эрхмүүд илтгэлт тавих юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж