Далайн гүний төгс хөндийд амрах боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Далайн гүний төгс хөндийд амрах боломжтой

Өдгөөгөөс таван жилийн өмнө далай доорх анхны ресторан нээгдэж байжээ. Малдивын Рангалийн арлын эрэг дагуу усны гадаргуугаас доош таван метрийн гүнд байрлах “Hilton Maldives Resort & Spa” зочид буудлын 12 хүний багтаамжтай ресторан зочдын хүсэлтээр өдгөө унтлагын өрөөтэй болжээ. Хоёр хүнд зориулсан хувийн өрөөг органик шилээр бүтээсэн бөгөөд нуман хэлбэртэй дугуйрсан шатаар дээш, доош зорчих юм. Рестораны хоолны цэсэнд малдив үндэсний хоолыг барууны хэв маягтай хослуулсан төрөл бүрийн зоог багтсан байдаг ажээ. Усан доорх ресторан, унтлагын өрөө хэтэрхий хурц, тод гэрэлтэй учир үйлчлүүлэгч болон ажилчид нарны шил зүүх шаардлага гардаг гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж