Төв Азийг ”довтлох” Хятад төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Төв Азийг ”довтлох” Хятад төлөвлөгөө











Сүүлийн үед Европын зах зээл донсолгоотой болоод эхэлмэгц Хятад улс өөрийн оршин байгаа
тив рүү илүү анхаарч эхлээд байна гэж олон улсын ажиглагчид ярьж эхэлжээ. Тэр
дундаа Т
өв Азийн орнууд Хятадын хувьд эдийн засгийн багагүй ирээдүйтэй түшиц газар
болоод байгаа аж. Хятад улс Т
өв Азийн орнуудыг байгалийн болон эрчим хүчнийхээ түшиц нөөц,бараа эргэлтийн асар том
орон зай болон олон улсын тээврийн замд холбож өгөх шинэ хувилбар хэмээн тооцож байгаа ажээ. Ийм ч учраас Дундадын
орноос б
үс нутагтаа баримталж байгаа хөрөнгө оруулалтын бодлогыг дээрхи онцлог хандлагадаа зохицуулан улам эрчимжүүлж
байгаа гэнэ.

Энэ чиглэлээр Хятадын талаас Төв Азийн орнуудыг чиглэж байгаа хөрөнгө оруулалтын урсгал нь үндсэн хоёр хэлбэрээр түгээгдэж байгаа бололтой. Эхнийх нь Хятад болон Төв Азийн
орнуудын хооронд шууд байгуулагдаж байгаа гэрээн
үүдээр баталгаажин хийгдэж
байгаа бөгөөд энэ нь шууд хөрөнгө оруулалт,зээл,хөнгөлөлттэй зээл хэлбэрээр очиж байгаа аж. Харин хоёр дахь хэлбэр нь олон
улсын байгууллагын шугамаар дамжин орж байгаа х
өрөнгө оруулалт
болж байна. Тухайлбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллага з
эрэг бүс нутгийн
орнуудыг хамарсан байгууллагын санх
үүгийн бүтцээр дамжуулан багагүй хөрөнгө оруулалтыг Хятадын талаас Төв Ази руу “цутгасаар” байгаа билээ.

Түүхийн хуудсыг эргүүлэн харвал хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан өнөөгийн Төв Азийн орнууд 1990-ээд оны үеэс бие даасан улсууд болж туурга тусгаарласнаар Хятадаас энэ бүс нутагт
явуулах эдийн засгийн бодлогыг багаг
үй өөрчилж өргөжүүлжээ. Харин 1990-ээд оны эцэс гэхэд Хятадын зүгээс Төв Азийн
орнуудад оруулж байсан х
өрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум гаран ам.доллараас хэтрэхгүй байсан бөгөөд зөвхөн
нефть-хийн салбарт оруулах т
өдийгөөр хязгаарлаж байсан аж. Тэгвэл энэ цаг үеэс хойш арван жил өнгөрөхөд Хятадын
тус б
үс нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ шууд л 20 дахин өссөн байдаг.
Тур
дундаа 2008 оны санхүүгийн хямралын үеэс эхэлж тэр хүртэлхи хугацаанд Төв Азийн бүс нутагт санхүүжилтийн гол эх булаг нь болсоор ирсэн Орос, АНУ, Европын орнууд
дотоодын т
өсөв санхүүгийн асуудлуудаасаа болж нөлөөллөө багасгасан нь Хятадад орон зайг нь эзлэх том боломжийг олгосон
аж.

Казахстан ба Хятад: Казахстан улс нь Хятадын хувьд нэн түрүүн эрчим хүчний аюулгүй байдлых
нь нэг т
үшиц нөөц болох магадлалтай гэсэн утгаараа Хятадын зүгээс энэ
улсыг х
өрөнгө оруулалтынхаа гол чиглэлийн нэг болгож байгаа ажээ. 2009 онд
Хятад нь Казахтсан улсад 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг
олгосон байдаг аж. Хариуд нь Дундад улс Казахстаны үндэсний хэмжээний
томоохон компани болох “РД Каз Мунай Газ” –ийн 11 хувийг эзэмших болсон байна.
М
өн Казахстанаас Хятад руу нийлүүлж байгаа нефтийн хэмжээг жилдээ 20 сая тонн болгон нэмэгдүүлж чаджээ.

Тэгвэл 2010 онд Хятад нь Казахстанд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт
хийж улмаар тус улсын нефть олборлолтын 22.5 хувийг хятадын компаниуд гартаа
авч чадсан байна. Хятад
ын компаниудын олборлолт явуулж, оролцоогоо
нэмэгдүүлчихээд байгаа Казахстаны томоохон ордуудад Актюбинскийн болон
Карагандын муж дахь ирээд
үйтэй, ихээхэн нөөцтэй хэд хэдэн томоохон ордууд багтаж байгаа гэнэ. Мөн үүний
зэрэгцээ тун удахг
үй Каспийн тэнгис орчмын нефть-хийн томоохон ордын хайгуул болон
ашиглалтыг эхлүүлэхээр хятадын компаниуд бэлдээд эхэлсэн байна.

Киргиз ба Хятад: Хятад улс одоо­гоор Киргизийн талд өгч байгаа
зээлийн туслалцаагаа их биш хэмжээнд барьж байгаа ажээ. Энэ зээлийн х
өрөнгийн ихэнх
нь Киргизийн засгийн газрын захиалгын дагуу хийгдэж буй техникийн туслалцаа
хэлбэрээр орж байгаа бөгөөд уулын баяжуулах үйлдвэрийн зарим нэг жижиг төслүүдэд мөн зориулагдаж байгаа аж. Үүний зэрэгцээ Киргизийн тээврийн болон барилгын салбарт ч мөн Хятадын
талаас зээлийн туслалцаа үзүүлсээр байгаа юм байна.

Гэхдээ одоогоор Хятад улс Киргизэд томоохон хөрөнгө оруулалт
хийхдээ хойрго, азнаж х
үлээсэн байдалтай байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Хамгийн гол шалтгаан нь
Киргизийн дотоод улст
өрийн байдал тогтвортой бус байгаатай холбоотой бөгөөд нөгөө талаар энэ
улс нь Орос болон АНУ-ын н
өлөөнд амархан автах нөхцөл байдалтай байгаа  нь ч мөн Хятадын
сонирхлыг бууруулахад х
үргэж байгаа гэнэ. (ОХУ болон АНУ-ын аль алиных нь цэргийн бааз
Киргизэд б
айгаа.ред)


Тажикстан-Хятад: Тажикстан улсын хувьд Хятадын зүгээс тус
улс руу чиглэсэн харилцаандаа ил
үү геополитикийн шинжтэй сонирхлоор хандаж байгаа ажээ. Хятад улс багагүй зээлийн
туслалцааг тус улсад
үзүүлснээр Тажикстаныг өөрийн түүхий эдийн суурь нөөц,
бараа хангалтын зах зээл болгон хувиргаж байгаа тухай гадаадын ажиглагчид
дурдсаар байна. Хятадын зүгээс энэ улсад өөрийн сонирхол, нөлөөллийг бэхжүүлэхэд нь Тажикстаны эдийн засаг нийгмийн хямралт нөхцөл байдал
болон эрчим х
үч, хүнсний хангалтын хомсдол “ивээс” болж байгаа тухай яригдсаар
байна.

Өнөөгийн байдлаар Хятад улс Тажикстаны гол донор орон болчихоод
байгаа бөгөөд хэдийнээ нэг тэрбум гаран ам.долларын хөнгөлөлттэй
зээлийг тус улсад
өгчихөөд байгаа юм байна. Эдгээр хөрөнгө нь Тажикстанд зам гүүр барих зэрэг дэд бүтцийн салбарт түлхүү зарцуулагдаж байгаа аж. Энэ эрчимтэй санхүүгийн
тусламжийн н
өлөөгөөр Хятад улс Тажикстаны нийт гадаад өрийн 40 хувийг
дангаараа барьж байгаа юм.

Энэ бүх санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд Дундад улс Тажикстанд алт болон уран,
мөн газрын ховор металлыг олборлох эрхийг өвөртөлчихөөд байгаа юм байна. Мөн тус хоёр орны хооронд маргаан тариад байсан 1 мянган ам.километр
газар нутгийг Хятадын талд найр тавин
өгөхөд хүргэсэн байна.

М.Наст

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж