
Тэрбээр “Би өөрийнхөө зургийг аль өнцгөөс дарахаа сайн мэднэ” гэж сайрхжээ. Холливуудын хамгийн сайхан хос гэгдэж байсан Скарлет Йохансон, Райан Рейнолдс нар хуримлаад хоёр жил болсны дараа 2010 онд салсан юм. Зурагууд нь интернэтээр шуугиан дэгдээсний дараа Скарлет гар утсыг нь хакердсан этгээдүүдийг олохоор Холбооны мөрдөх товчоонд хандсан билээ. Тэрбээр “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тэр зурагуудыг би нөхөр рүүгээ мессежээр явуулсан. Үүнд буруу юм юу байгаа юм бэ? Ямар порно зураг биш” гэжээ. Холбооны мөрдөх товчоо жүжигчний гар утсыг хакердсан этгээдийг баривчилсан юм. Кристина Агулера, Ванесса, Мила Кунис зэрэг алдартнуудыг хакердсан 35 настай Кристофер гэгч этгээд “од” гэгддэг хүмүүсээс залхсандаа тэдний е-мэйл, гар утсыг хакердаж, өшөөгөө авдаг гэж ярьсан байна. Хэрэв Лос Анжелесын шүүх гэм буруутайг нь тогтоовол Кристофер 121 жил шоронд хоригдох юм.