Тендерын асуудлаар АТГ-т шалгуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Тендерын асуудлаар АТГ-т шалгуулна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч З.Энхболд, улсын байцаагч Ц.Тэрбиш, О.Мөнхзул нарын бүрэлдэхүүтэй ажлын хэсэг Орхон аймгийн ЗДТГ-аас энэ онд явуулсан тендерт шалгалт хийжээ. Шалгалтаар тендер шалгаруулалтын явцад үндэслэлгүйгээр бусдад давуу эрх олгосон, тендер шалгаруулалтын журам зөрчсөн зөрчил дутагдал олонтаа илэрсэн  байна. Тиймээс тендерийн шалгаруулалтад давуу эрх олгосон, журам зөрчсөн байж болзошгүй албан тушаалтныг АТГ-т шалгуулж, хамтран ажиллахаар болсон байна. Тухайлбал Орхон аймгийн ЗДТГ-аас аймгийн 35 жилийн ойн арга хэмжээнд зарцуулсан 375 сая төгрөгийг “хөрөнгө оруулалтын зардал биш” гэсэн үндэслэлээр тендер зарлалгүй худалдан авах үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрчээ. ЗДТГ-аас явуулсан худалдан авах ажиллагаануудаас тавд нь шалгалт хийхэд “Хог хаягдлын төвлөрсөн цэгийг ладфилийн аргаар тохижуулах”, “Их шүтээн цогцолборын гадна талбайг тохижуулах” “Эрдэнэт хотын доторхи “Орхон -2” хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах” тендерүүдэд цөөнгүй зөрчил, дутагдал илэрсэн байна.
С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж