22-ын товчоогоор машин гаргахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

22-ын товчоогоор машин гаргахгүй байна

22-ын товчоогоор машин гаргахгүй байна
Хаврын тэргүүн сар эхэлсэн ч орон нутагт цаг агаар таагүй байна. Өнгөрсөн шөнө Завхан, Архангай аймгийн ихэнх нутгаар, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Улаанбаатар хот орчмоор цас орж 12-14 метр секунд хүртэл цасан шуурга шуурчээ.Түүнээс гадна  Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар 18-20 метр секунд шороон шуурга шуурч нийт нутгаар 18-35 хэм хүйтэн хоносон аж. Орон нутгийн зам хаагдсан бөгөөд ялангуяа баруун аймгууд руу явдаг зам, даваа бүрэн хаагдсан юм байна. Иймд өнгөрөгч ням гаригийн 24.00 цагаас эхлэн 22-ын товчоогоор нийслэлээс машин гаргахаа түр зогсоожээ. Орон нутгийн онцгой байдлынхан зам давааны цасыг цэвэрлэж эхэлсэн бөгөөд нөхцөл байдлаас хамаарч хэзээ нээхээ шийдэх аж.
Х.ХАНГАЛ 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж