Хаврын тэргүүн сар эхэлсэн ч орон нутагт цаг агаар таагүй байна. Өнгөрсөн шөнө Завхан, Архангай аймгийн ихэнх нутгаар, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Улаанбаатар хот орчмоор цас орж 12-14 метр секунд хүртэл цасан шуурга шуурчээ.Түүнээс гадна Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар 18-20 метр секунд шороон шуурга шуурч нийт нутгаар 18-35 хэм хүйтэн хоносон аж. Орон нутгийн зам хаагдсан бөгөөд ялангуяа баруун аймгууд руу явдаг зам, даваа бүрэн хаагдсан юм байна. Иймд өнгөрөгч ням гаригийн 24.00 цагаас эхлэн 22-ын товчоогоор нийслэлээс машин гаргахаа түр зогсоожээ. Орон нутгийн онцгой байдлынхан зам давааны цасыг цэвэрлэж эхэлсэн бөгөөд нөхцөл байдлаас хамаарч хэзээ нээхээ шийдэх аж.
Х.ХАНГАЛ
Холбоотой мэдээ