Монголчууд урд хөршийн хилээр машинаар нэвтрэх гэж үйлээ үздэг цаг төгсгөл болжээ. Гаальтай, гаальгүй машинд хавчуулж, баталгаатай баталгаагүй автобусаар хөл дүүжилдэг, осол аваарт орж хохирдог үе улирсан байна. Замын-Үүд, Хөх хотын хооронд зорчигч тээврийн унтлагын автобусаар үйлчилдэг шинэ шугам нээгдэж хэдхэн хоногийн өмнө тууз хайчилжээ.
Тохь тухтай эдгээр автобус БНХАУ-ын талынх бөгөөд Замын-Үүдээс Хөххот ортол 11-12 цаг Сайхан талын дундуурх хурдны замаар шуугиулаад хүрэх гэнэ. Удахгүй Замын-Үүдэд авто вокзал барих юм байна. Чойроос Замын-Үүд хүртлэх мянганы зам бүрэн ашиглалтад орсны дараа Чойроос Хөххот, Бээжин хүртэл иргэд тохилог, баталгаатай автобусаар зорчих ажээ.
Д.ОЮУН