”Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэг FB-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

”Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэг FB-тэй боллоо

Сайн байцгаана уу Залуус аа. МҮОНТ-ээс санаачлан "Залуу зохион бүтээгч" уралдаант шоу нэвтрүүлгийг 2 дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Уралдааны зарыг албан ёсоор 11-р сарын 1 эхлэн түгээнэ.

 Монголын хүүхэд залуусыг техник бүтээлч сэтгэхүйтэй болгон төлөвшүүлэх улмаар ирээдүйн үндэсний шилдэг инженер техникийн ажилтнуудыг олноор төрүүлэн гаргах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн “Залуу зохион бүтээгч” уралдааныг зохион байгуулж эхэлсэн юм. “Залуу зохион бүтээгч-2011” уралдаант шоу нэвтрүүлэгт Улаанбаатар хот болон  орон нутгаас /17 аймгаас/ нийт 220 гаруй залуус 500 гаруй санаа бүтээлээр оролцсон. Уралдааны  төгсгөлийн шатанд 5 бүтээл шалгарсан бөгөөд өнөөдөр оролцогч бүр бүтээлээ бизнесийн санаа, үйлвэрлэл болгон хөгжүүлээд байна. Мөн уралдааны шилдэг 10 оролцогч МУИС болон ШУТИС-д хүссэн мэргэжлээрээ баклавр болон магистерийн ангид суралцаж байна. Мөн 6 оролцогч ажлын байртай болжээ. Ийнхүү “Залуу зохион бүтээгч” уралдаант шоу нэвтрүүлэг техник бүтээлч сэтгэхүйтэй хүүхэд залуусын урмыг сэргээж, монголын залуус шинийг хийж бүтээж, эх орныхоо хөгжилд өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулж чадна гэсэн итгэлийг олон нийтэд өгсөн нь нэвтрүүлгийн гол үр дүн байлаа. Энэ жил “Залуу зохион бүтээгч-2012” уралдааныг бүсчилсэн хэлбэрээр илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-2012” уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага  

-“Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн санаа гаргасан, боловсруулсан техник, бүтээлч сэтгэхүйтэй 12-28 насны хүүхэд, залуус багаа бүрдүүлэн уралдаанд оролцоно.

-Өвөрмонгол, Буриадын монгол туургатан залуус болон Япон, солонгос АНУ, ХБНГУ зэрэг гадаад улсад суралцаж байгаа 12-28 насны монгол залуус уралдаанд оролцох эрхтэй бөгөөд бүртгэл болон 1, 2-р шатны шалгаруулалтыг онлайнаар явуулна.

-Оролцогчид өөрийн болоод санаа, бүтээлийнхээ тодорхойлолт, танилцуулгыг 11-р сарын 01-ээс 30-ны өдрүүдэд mgl_inventor@yahoo.com цахим хаягаар бичгээр болон зурагт хэлбэрээр ирүүлсэн байна.

-Уралдааныг төв болон баруун, зүүн бүст бүсчлэн зохион байгуулах бөгөөд Баруун бүсийн шалгаруулалтыг 11-р сарын 16,17-нд Увс аймгийн Улаангом хотод, Зүүн бүсийн 1-р шатны шалгаруулалтыг 11-р сарын 22,23-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод, Төвийн бүсийн 1-р шатны шалгаруулалтыг Улаанбаатар хотноо 11-р сарын 27,28,29 нд тус тус зохион байгуулна.

-Оролцогч өөртэйгөө нийлээд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг бүрдүүлсэн байна. /аав, ээж, ах, эгч нь багийн гишүүн байж болно./

-Багийн туслах гишүүний бүрэлдэхүүнд инженер техникийн мэргэжилтэй нэг хүн орохыг зөвшөөрнө.

-Оролцогч нь хөгжөөн дэмжигчидтэй байж болно.

-Оролцогч боловсруулсан санаагаа тодорхой хэмжээнд бодит бүтээл болгосон байж болох бөгөөд хамгийн гол нь 12-28 насны тэмцээнд багаа төлөөлөн оролцох оролцогч тухай бүтээлийг өөрөө хийсэн, хийлцсэн байх ёстой.

Уралдааны шагналын сан нийт

1-р байр:

Монгол улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрх буюу гадаадын шилдэг их дээд сургуульд үнэ төлбөргүй 4 жил суралцах эрх, 5 сяа төгрөг

2-р байр 2:

МУИС, ШУТИС, ХААИС-иудад сонголтоор мэргэжлээрээ 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх, тус бүр 2 сая төгрөг

3-р байр 3:

МУИС, ШУТИС, ХААИС-иудад сонголтоор мэргэжлээрээ элсэн суралцах эрх, тус бүр 1 сая төгрөг

шилдэг 15 оролцогч:

Ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын нэрэмжит шагнал, мөнгөн шагнал

Уралдааны бүртгэлийн хугацаа

2011 оны 11-р сарын 01-28 ний өдөр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж