Цасан шуурганы улмаас цахилгаан тасрав

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Цасан шуурганы улмаас цахилгаан тасрав

Улсдаа л хуруу дарам цөөн байнгын гэрэл цахилгаантай сумын нэг бол Өмнөговь аймгийн Гурвантэс сум юм.Тус сумын нутаг Нарийн Сухайтын сав газарт нүүрс олборлодог компаниудын хөрөнгө хүчээр 24 цагийн турш гэрэл цахилгаанд холбогдсон байна. Дөрөвдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө тус сумын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас гэрэл цахилгаан нь тасалджээ. Сумын төвөөсөө хоёр  километрийн зайд цахилгааны утас тасарснаас тус сумын төв бүхэлдээ цахилгаангүй болсны сацуу цахилгаанаар ажилладаг халаалтын систем ч доголдсон байна. Мөн сумын ойролцоох Мобикомын дахин дамжуулах станцад саатал гарч, Гурвантэсийнхэн хагас өдрийн турш харилцаа холбоо, халаалт дулаангүй зутарчээ. Импортын цахилгааны үнэ дотоодын цахилгаанаас хоёр дахин илүү үнэлгээтэй байдаг ч уул уурхайн компаниудын дэмжлэгээр Гурвантэс сумынхан гэрэл цахилгаанаар бүрэн хангагддаг ажээ. Мөн “Малчин” компанийн кабелийн телевизээр 4-5 сувгийн нэвтрүүлгийг шууд хүлээн авдаг болжээ. Түүнчлэн Шивээ хүрэнгийн боомтоор хил гарч, БНХАУ-ын Далайн хөв суурингаас хэрэгцээт бараагаа татан авчирдаг ажээ. Хэдийгээр нийслэл хот болон Улаанбаатар хотоос хамгийн их алслагдсан сум хэдий ч уул уурхайг дагалдан нийслэл хот болон бусад аймгаас шилжин очих айл өрхийн тоо нэмэгджээ.

Д.Цээнэ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж