
Урлагийнн алтан тайзнаа 25 жилийн турш ая дуугаа өргөн уран бүтээлээ туурвиж буй Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өнгөрсөн аравдугаар сарын 14-нөөс ирэх арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл орон нутагт “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэрбээр яг одоо Өмнөговь аймгийн Булган суманд 19.00 цагт тоглолтоо эхлэх гэж байна. Улсын филарамонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Шалзад баахан шарга” ардын дууны мюзикл тоглолтоос санаа авч Монгол ардын дууг рок поп урлагт анх удаа этник стилээр уран бүтээлээ туурвиж “Аргагүй амраг” цомгоо бүтээсэн төдийгүй түүнийгээ хөгжүүлэн Монгол туурагтан Казак Буриад Өвөрмонгол Якут үндэсний урлагаар баяжуулан мэргэжилийн өндөр түвшинд “Аргагүй монгол аялгуу” цомгоо бүтээсэн. “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолт бүжигчид, уран бүтээлчид, тайз гэрэл техник,менежментийн багийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялж байна. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Хаан банк, үндэсний оператор “Жи Мобайл”, “Магнай трейд” компани ажиллаж байгаа аж.
Тоглолтын хөтөлбөр: Баруун бүс
11.07 Арвайхээр хот
11.08 Баянхонгор хот
11.09 Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум
11.10 Алтай хот
11.11 Ховд аймгийн Дарви сум
11.12 Ховд хот
11.13 Өлгий хот
11.14 Улаангом хот
11.15 Завхан аймгийн Ургамал сум
11.16 Улиастай хот
11.17 Завхан аймгийн Тосонцэнгэл сум
11.18 Мөрөн хот
11.19 Архангай аймгийн Хайрхан сум
11.20 Цэцэрлэг хот
11.21 Өвөрхангй аймгийн Хархорин хотуудад тус тус аялан тоглолтоо хүргэх нь.
Сонирхуулахад, поп хатагтай Б.Сарантуяа цаашид “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолтоо Европын холбооны орнуудад мэргэжлийн театрт, концертын танхимд тоглохоор төлөвлөж байна. Мөн “Аргагүй монгол аялгуу” тоглолтын DVD-ний эх бэлтгэлээ “New Star”, “Desoft” студитэй хамтран хийлгэж байгаа аж.
М.Урин