Бичин гаригаас ирсэн зочид хэн байв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Бичин гаригаас ирсэн зочид хэн байв

Ням гаригт Нью Йорк хотын “Dream Downtown”-ы дээвэр дээрх Halloween үдэшлэгт эр эм бич ирж, ирсэн зочдыг алмайруулсан гэнэ. Өмссөн зүүсэн болон элдэвлэж аашилж байгаа нь яг бич шиг байсан тэднийг “Victoria`s secret”-ийн үзэсгэлэнт загвар өмсөгчдийн нэг Хайди,түүний нөхөр дуучин Сил гэдгийг зочид сүүлд л мэдсэн гэнэ. Үдэшлэгт ирсэн зочдод хамгийн их сэтгэгдэл төрүүлж, үнэмшилтэй жүжиглэж чадсан эхнэр нөхөр хоёр үдэшлэгийн хамгийн хүндтэй зочид байжээ.

Харин “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги бяцхан охидын мөрөөдөлд амьдардаг Барби хүүхэлдэй болж очсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж