Төрийн ордон руу харвасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Төрийн ордон руу харвасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарын төрийн ордон руу нум сумаар харвасан гэх хэргийг прокурорын шатнаас хэрэгсэхгүй  болгожээ. Тэднийг Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордны гурван давхрын 36 тоот өрөөний цонх руу нум сумаар харваж танхайрсан хэрэгт буруутгаж,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Улмаар хэргийг  шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн ч  эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна хэмээн хэргийг хаажээ. Тус холбооноос өнгөрсөн зургадугаар сарын 3-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, Ерөнхий сайд С.Батболдтой биечлэн уулзах хүсэлт тавьсан ч хүсэлтэд хариу өгөөгүй учир төрийн ордон руу нум сумаар харвасан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж