Засгийн газрын хуралдаанаар гурилын татвар ярина

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаанаар гурилын татвар ярина

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар улаанбуудайн татвартай холбоотой уг асуудлыг түр хойшлуулах санал гаргасныг байнгын хороо хүлээж авлаа. “Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар улаанбуудай, гурилын татварын асуудлыг ярих тул тэндээс тодорхой шийдвэр гарна. Учир иймд асуудлыг түр хойшлуулна уу” гэсэн саналыг тэрбээр гаргасан юм.

Гишүүн Д.Ганхуяг энэ үеэр “Гадаад худалдаанд нэгдсэн бодлого байх ёстой. Дотоодынхоо улаанбуудайг гадагш экспортлох чиглэл баримаар байна. Гаднын үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулмааргүй байна” гэж байлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж