“Sony” флоппи диск үйлдвэрлэхээ зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Sony” флоппи диск үйлдвэрлэхээ зогсооно

Японы “Sony” корпораци флоппи дискний эрин үе дуусч байгааг анхаарууллаа. Цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн салбарт тэргүүлэгч тус корпораци 2011 оны гуравдугаар сараас эхлэн 30 жилийн настай флоппи дискийг Японы зах зээлд нийлүүлэхээ бүрмөсөн зогсоох тухайгаа мэдэгдсэн байна. Флоппи дискний шаардлага, хэрэгцээ бараг үгүй болж, бусад төрлийн форматын хэрэглээ ихэссэн учир энэ оны эхээр “Sony” корпораци олон улсын зах зээлд флоппи диск гаргахаа больсон юм. 1998 онд “Apple” компани G3 iMac компьютераасаа флоппи дискний оролтыг хассанаар үндсэндээ floppy буюу diskette-ийн мөхлийн үе эхэлсэн гэж болно. Түүнээс хойш 2003 оноос эхлэн “Dell”, “HP” зэрэг томоохон компьютер үйлдвэрлэгчид флоппиноос татгалзах болсон бөгөөд 2007 онд PC World флоппи борлуулахаа бүрмөсөн зогсоожээ. Гэсэн хэдий ч өдийг хүртэлх хугацаанд “Sony” флоппи диск үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд сая саяар нь нийлүүлж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж