С.Ламбаа аймгуудын ЭМГ-ын дарга нартай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

С.Ламбаа аймгуудын ЭМГ-ын дарга нартай уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нартай уулзаж ярилцжээ. Уулзалтын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэхэд тухайн аймаг орон нутагт тулгарч байгаа хөрөнгө санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд төсвийн тодотгол чухал нөлөөтэй байгааг Эрүүл мэндийн сайд онцолсон байна. Тиймээс  тодотголоор ноогдох санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, чанарын үзүүлэлтийг хангаж ажиллахыг уулзалтад оролцож байгаа удирдлагуудад анхааруулсан байна. Мөн Эрүүл мэндийн сайд эмнэлгийн ажилтны хариуцлага, ёс зүйг улам дээшлүүлэн ажиллах шаардлага нийт салбарынхны өмнө тулгамдсан хэвээр байгааг сануулаад, эмнэлгүүдийн хяналтын албаны үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар ярилцаж, харилцан санал солилцсон байна.

Энэ оны  эхний есөн сарын үзүүлэлтээр  улсын  хэмжээнд нэг ч эхийн эндэгдэл гаргалгүй ажилласныг Эрүүл мэндийн сайд сайшаан тэмдэглэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж