
Нью-Йоркийн “Hammacher Schlememr” компани дэлхийн хамгийн жижигхэн камерыг зохион бүтээжээ. Энэ камер нь хурууны үзүүрийн хэмжээтэй бөгөөд 28 грамм жинтэй. Камерын урт нь л гэхэд 2.5 см урттай. Хэдийгээр хэмжээ нь жижигхэн ч гэлээ бичлэг хийх боломжтой, хоёр мегапиксель хүчин чадалтай юм байна. Компанийн Ерөнхий менежер Фред Бэрн “Жижигхэн камерны материалд үл ялиг гантиг оруулж өгсөн учраас их давуу талтай. Ямар ч том оврын аппаратны хүчин чадалтай эн тэнцэхүйц хэмжээний бичлэг хийх боломжтой” гэжээ. Одоогоор уг камерыг ойролцоогоор 100 ам.доллараар худалдаалахаар төлөвлөж байгаа юм. Энэ камер нь маш жижигхэн учраас бага насны хүүхэд хүртэл хэрэглэхэд илүү тохиромжтой аж.
Б.Золзаяаhttp://www.mminfo.mn/