Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Энэ жил улс даяар дуулиан шуугиантай тэмдэглэж буй 2220, 100, 90 жилийн их ойнуудтай харьцуулахад ntv-ийн 5 жил их л даруухан сонсогдох нь мэдээж. Урсаад өнгөрсөн усыг эргүүлж болдоггүйн адил манай телевизийн 5 насны ой болж байгаа нь юутай ч үнэн юм. Жүржийн өнгөөр дээлээ өнгөлсөн энэ телевиз тантай танилцаад 5 жил болжээ. Хөөрцөглөн баярлаж, найрлан тэмдэглэх нь бидний арга барил биш гэдгийг танилцаж нөхөрлөөд 5 жил болсны хувьд та мэднэ. Дараагийн 5 жилд ntv танд яаж өөр өнцгөөс өөдрөг өнгө харуулсаар байх вэ гэдгээ ярилцах нь, тодорхойлох нь, төлөвлөх нь энэ ойн утга учир билээ. Албархаж нуршилгүй хэлэхэд, бид өөрчлөгдөн хөгжих болно. Нас бол зүгээр л тоо юм бол дэмжин тусалж ирсэн танд бас зүгээр л нөхөр ёсоор талархал илэрхийлье.
ntv team