“Хан Ресурс” компани заргаа авчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

“Хан Ресурс” компани заргаа авчээ

Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хан Ресурс” компани Онтарио хотын шүүхэд Оросын төрийн өмчит уранын компани “Атомредметзолота”-ын (ARMZ)-ийн эсрэг гаргасан 300 сая ам.долларын заргаа авсан гэж тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Тус компани Дорнод аймгийн нутагт орших “Дорнод-Уран”-ы ордын ашиглалтын лицензийг эзэмшиж байсан бөгөөд Орос, Монголын талтай хамтарч “Төв Азийн уран” компанийг байгуулсан юм. Энэ компанийн 58 хувийг “Хан ресурс” эзэмшдэг бол Орос, Монголын төрийн өмчит компаниуд тус бүр 21 хувийг эзэмшдэг. “Хар Ресурс” Оросын уранын компанийг Монголд ураны хайгуул болон олборлолт явуулах үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутган ОХУ-ын шүүхэд хандсан боловч тус улсын шүүх энэ хэргийг хүлээн авахаас татгалзсанаас Онтариогийн шүүхэд өгсөн билээ. “Хан Ресурс” Монголын Засгийн газрыг тус компанийн эзэмшлийн хувьцааг Оросын төрийн өмчит “Атомредметзолота” компанид худалдахын тулд “Дорнод-Уран”-ы ордын ашиглалтын лицензийг хураан авч, хүчингүй болгосон гэж буруутгасан юм.

Н.Энх 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж