Хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ныг уушигны хатгаатай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг байна. Манай улс энэ жилийг "Уушигны хатгаагаар хүүхдээ өвчлүүлэхгүй байя" уриатайгаар тэмдэглэх аж. 

Энэхүү өдрийг угтаж Багануур, Налайх, Багахангай дүүргийн хүүхдүүдэд ирэх амралтын өдрөөр үнэ төлбөргүй  үзлэг хийх юм байна. Харин нийслэлийн зургаан дүүрэгт уушигны хатгалгаа өвчнөөс хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулж дуусаад байгаа аж  Статистик мэдээгээр дэлхий дээр 15 секунд тутамд нэг хүүхэд буюу өдөрт 5500 хүүхэд, жилд хоёр сая хүүхэд  уушгины хатгалгаа өвчнөөр  нас бардаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж