
жилийн сонгууль ойртсон нь зарим гишүүнийг өөрийн эрхгүй хэлд оруулж
эхэллээ. Барагтай л бол байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд сууж
харагддаггүй УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаяр өнөөдөр Байгаль орчин,
хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд сууж, Япон улсад нэг кг
мах хэдэн төгрөгийн үнэтэй байдаг талаар мэдээлэл өгөв. Япон улсад мах
маш үнэтэй аж. Ташаа сонсчихоогүй бол нэг кг мах бараг манай улсын нэг
үхрийн үнэтэй тэнцэх гэнэ. Тавхан ширхэг мах 100 ам.доллартай тэнцдэг
гэв үү. Тиймээс мал аж ахуйд суурилсан эдийн засагтай Монгол Улс
махаараа доллар босгоод байх боломжтой аж. Гол нь махны чиглэлийн
үүлдрийн үхэр оруулж ирж энэ чиглэлийн фермэр байгуулах нь чухал. Махны
чиглэлийн ферм байгуулах талд салбарын юм юу бодож байна вэ хэмээн
шагхийсэн асуултыг сайд Т.Бадамжунайд тавиад авлаа. Хүнс хөдөө аж ахуйн
сайд хариулж байна, Канад үхэр оруулж ирэх чиглэлээр яам ажиллана.
Төсөвт тавьсан мөнгө гэхдээ санасан хэмжээнд хүрээгүй гэж…
Ямар
ч байсан, асуулт, санал хоёр нь ялгагдахгүй зүйл ярьж байнгын хорооны
даргынхаа уурыг баран сууж байсан УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаяр
шагхийсэн асуулт асууж, хариултыг нь харин голох янзтай суух болж шүү.
Сонгуулиа гэж хүнийг бас өөр болгох юм даа.
Г.Дарь