Өмнөговьд эхнэрээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Өмнөговьд эхнэрээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн шөнө эхнэрээ зодож амь насыг нь хөнөөсөн ноцтой  хэрэг гарчээ. Энэ талаар  тус аймгийн цагдаагийн  газрын дарга н.Отгонбатаас тодруулахад “Аймгийн төвд өнөө өглөө/өчигдөр/ хэргийн талаарх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ажлын  хэсэг байгуулан бүрэлдэхүүн  хэрэг гарсан сум руу явсан байна. Цогтцэций сумын харьяат 30 настай М нь өөрийн эхнэр Манлай сумын харьяат 34 настай Б-г согтуурсан үедээ зодож, улмаар аминд хүрсэн. Одоогоор сумын цагдаагийн хэлтэстэй хамтраад мөрдөн байцаагч, шинжээчид хэргийн газарт нарийн үзлэг шинжилгээ хийн ажиллаж байна” гэх хариулт өглөө.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж