“Мөнхий дуулал” тоглолтод урья

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

“Мөнхий дуулал” тоглолтод урья

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр бие даасан тоглолт хийх гэнэ. Түүний тав дахь бие даасан тоглолтын нэр нь “Мөнхийн дуулал”. Тэрбээр энэхүү тоглолтоо 20 жил мөрөөдсөн гэнэ. Дөнгөж их сургуулийн оюутан болсон цагаасаа эхлэн мөнхөд эгшиглэж буй Монголын мэргэжлийн дуунаас бүрдсэн тоглолт хийхийг хүсдэг байсан аж. Дуучин Ц.Бөттөрийг дуурийн урлагт элэгтэй залуу үзэгчид В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн шувуу агнаач Папагеногийн дүрээр андахгүй ээ. Тоглолт 4-нд УДБЭТ-т 19.00 цагт болох юм. Тоглолтын тасалбар 20,000 төгрөг бөгөөд УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.

“Мөнхий дуулал” тоглолтын хөтөлбөр

1. “Миний эх орны өглөө” Хөг. Г.Дарамзагд УГЗ Үг. Б.Бааст АУЗ
2. “Таны төлөө дуулъя” Хөг. Ц.Нэргүй СТА Үг. Д.Дашдондог УГЗ
3. “Ургацын далай” Хөг. Т.Чимэддорж УГЗ Үг. Б.Дэндэв СТА
4. “Зулай цагаан Алтай” Хөг. Ч.Сангидорж УГЗ Үг. З.Гүнсэн
5. “Тольтой мөнгөн эмээл” Хөг. Г.Тэрбиш УГЗ Үг. Ш.Сүрэнжав АУЗ
                                        Ж.Чулуун “Уран Хас” балетын “Адажио”
6. “Хэрлэн” Хөг. Д.Лувсаншарав ХБ, АЖ Үг. Ц.Дамдинсүрэн АУЗ, ТШ
7. “Нас тогтох сайхан” Хөг. Т.Чимэддорж УГЗ Үг. З.Дорж СГЗ
8. “Сэлүүн дэнжийн яргуй” Хөг. Ц.Чинзориг ТШ Үг. Н.Сүхдорж
9. “Би хаана төрөө вэ” Хөг. Д.Баттөмөр УГЗ Үг. Б.Явуухулан СГЗ, ТШ
                                        Б.Түмэнжаргал “Дурлалын вальс”
10. “Хэнтийн цэнхэр хязгаар” Хөг. Б.Шарав УГЗ, ТШ Үг. А.Сайнзаяа
11. “Аав минь” Хөг. А.Энхтайван АЖ Үг. С.Баярсайхан СТА
12. “Байгалиас ирсэн охин” Хөг.Г.Дарамзагд УГЗ Үг. Д.Улзытуев
13. “Аав ээж хоёр минь” Хөг. Б.Шарав УГЗ, ТШ Үг. Т.Галсан АУЗ
                                        Б.Шарав “Тэнгэрийн орон” симфони удиртгал
14. “Хөвсгөл далай” Хөг. Ч.Сангидорж УГЗ Үг. Д.Банзрагч
15. “Ус мөрөн нь олон чиг” Хөг. Ц.Чинзориг ТШ Үг. З.Түмэнжаргал СГЗ
16. “Халуун элгэн нутаг” Хөг. Ц.Намсрайжав АЖ, ТШ Үг. Ж.Бадраа СГЗ
17. “Эх орон” Хөг. Д.Лувсаншарав ХБ, ТШ Үг. Д.Содномдорж СГЗ
УДБЭТ-ын найрал дуучид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж