
Эдгээр 10 нэр дэвшигчдээс “Барселона” багийн дасгалжуулагч Пеп Гвардиола болон “МанЮ”-гийн менежер Сир Алекс Фергюсон нарын аль нэг шилдэг болох магадлал өндөр байгаа юм. Сир Алекс Фергюсон энэхүү хүндтэй цолыг дөрвөн удаа /1993, 1999, 2007, 2008/ хүртсэн бол Гвардиола 2009 онд нэг удаа хүртэж байжээ.
Харин өнгөрсөн жилийн шилдэг дасгалжуулагч Жозе Моуриньо “Реал Мадрид” багтай Испанийн “Эзэн хааны цом”-оос өөр томоохон амжилт үзүүлээгүй юм. Мөн өнгөрсөн наймдугаар сард Испанийн “Супер цом”-ын тэмцээний үеэр эсрэг багийн туслах дасгалжуулагчийн нүд рүү санаатайгаар чичсэн зэрэг нь шилдэг болох магадлалыг бууруулсан гэж хөлбөмбөгийн зарим сэтгүүлчид үзэж байна.
Шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчид:
- Висенте дель Боске (Испани, Испанийн шигшээ)
- Алекс Фергюсон (Шотланд, Манчестер Юнайтед)
- Руди Гарсия (Франц, Лилль)
- Хосеп Гвардиола (Испани, Барселона)
- Юрген Клопп (Герман, Боруссия Дортмунд)
- Йохим Лёв (Герман, АНУ-ын шигшээ)
- Жозе Моуринью (Португал, Реал Мадрид)
- Оскар Табарес (Уругвай, Уругвайн шигшээ)
- Андре Виллаш-Боаш (Португал, Челси)
- Арсен Венгер (Франц, Арсенал)