
“Эргэх учрал”… Рок попын загалмайлсан эцэг “Харанга” хамтлагийн 11 жилийн дараа гаргаж буй шинэ уран бүтээл. Энэхүү “Эргэх учрал” дууны клипийг “Лемон” студи хийсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын 26-нд “Mongolian Music Video Awards-2011” наадмын үзэгчид анхны үзэгчид нь болсон юм. Клипний зураг авалтыг Ховд аймаг болон олон улсын “Чингис Хаан” нисэх буудал дээр авчээ. Харин клипэнд Улсын драмын эрдмийн театрын үе үеийн уран бүтээлчид болон “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчид, “Guys” хамтлагийн дуучин Мийгаа, жүжигчин Н.Ялалт нар тогложээ. Энэхүү клипийг таван жилийнхээ ойг тэмдэглэж буй “EZNIS” airways компанийнхан хамтран бүтээсэн байна.
“Эргэх учрал” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Дөл