Найман газар саналаа ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Найман газар саналаа ирүүлжээ

Таван толгойн коксжих нүүрсний ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулсан билээ. Дараа жил нь УИХ-аас ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулан хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх үндсэн зарчим, удирдамжийг баталж, Засгийн газарт үүрэг өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэгт ОХУ-ын хоёр компанийн консорциум, Оросын төмөр зам нийгэмлэг, БНХАУ-ын Шинхуа Энержи болон АНУ-ын Пиболи Энержи компанийн хамтарсан консорциум, БНСУ-ын төрийн өмчийн Корес компанийн төлөөлж буй 11 компанийн консорциум, Японы Мицуи энд Ко компани, мөн Японы Иточу корпорацийн ахалсан Марубени, Сожиц, Сумитомо зэрэг компанийн консорциум, Энэтхэгийн Жиндал Стил энд Поавер, Бразилийн Вале, БНХАУ-ын Чинглон Коул групп орд ашиглах саналаа ирүүлжээ.
Эдгээрийг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон баримт бичгийн хамт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж байна.  

Г.Энхбаатар  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж