
Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Алтайн хязгаарт аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ны өдөр айлчилж байна. Энэхүү айлчлалынхаа хүрээнд “Алтайская Нива” үзэсгэлэнд оролцож, цаашид ОХУ-ын энэ бүс нутагтай Ховд аймаг ХАА, соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм. Мөн Засаг дарга тэргүүтэй ажлын хэсгийнхэн ОХУ-ын Алтайн хязгаарын Томск мужид айлчлан өмнө нь байгуулсан хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, цаашид олон салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн Ховд аймаг Томскийн Их сургуультай оюутан солилцооны гэрээ хийх ажээ.
Г.Пүрэвганьд