Увс аймгийн Баруунтуруун сумынхан өнгөрсөн амралтын өдөр “Сүнжин гранд” зочид буудалд сумынхаа хөрөнгө оруулалтын чуулганыг “Мэрси Кор” ОУБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Баруунтуруун сум хөгжлийн гараагаа тавьж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесийн таатай орчин бүрдэж, үйлдвэрлэл үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн, ажилгүйдэл, ядуурал буурсан орон нутагт бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлэх эхлэл тавигдлаа хэмээн оролцогчид сэтгэл өндөр байлаа.
Баруунтуруун сумын хөгжлийн хөтөлбөрийг “Мэрси Кор” ОУ-ын байгууллагын арга зүйн дэмжлэгтэйгээр сумын төлөвлөлт хяналтын хороо, сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан билээ. Тус ажлын хэсэг хамтран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сумын нийт иргэд, олон нийтийн оролцоотойгоор 2010-2024 он хүртэлх “Хөгжлийн гарц”-аа боловсруулаад ном болгон гаргасан юм.