
Тус жүжгийг УДЭТ-ын найруулагч соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, конструктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, жүжиг чимэглэлийн эрхлэгч соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг нар ажиллажээ. Харин жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцон тоглосон байна. Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч партерт 15000-20000 төгрөг, бельэтаж 10000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Тасалбарыг УДЭТ-ын кассаар худалдаалж байна.