
Улаанбаатар хотын иргэдийн нийтийн эрх ашиг, тулгамдсан асуудлуудын талаарх “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” уулзалт хэлэлцүүлэг маргааш хуучнаар Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дугуй танхимд болно. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн ардчилсан хүчний холбоо, “Миний Улаанбаатар” клуб хамтран зохион байгуулж буй ажээ. Хэлэлцүүлгийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашгийн зөрчил, бизнеснийн орчин, хот төлөвлөлтийн бодлого түүний хэрэгжилт, сонгох, сонгогдох эрхийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ардчилсан хүчний холбооны төлөөлөл, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ.
Б.Болорсүх