Samsung смартфоны зах зээлд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Samsung смартфоны зах зээлд тэргүүллээ

БНСУ-ын “Samsung electronic” компанийн үйлдвэрлэж буй smartphone буюу ухаалаг гар утасны худалдан авалт энэ төрлийн гар утасны “эцэг” Apple-ийг ардаа орхилоо. Сүүлийн улирлын худалдан авалтын статистикаар ийм үр дүн гарсан байна. Гуравдугаар улиралд Их британийн зах зээл дээр нийт 27.8 сая ширхэг Самсунгийн smartphone зарагдсан бөгөөд энэ нь нийт зах зээлийн 23.8 хувийг эзэллээ. Харин энэ хугацаанд Apple-ийн гар утас 17.1 сая ширхэгээр борлогдсон бөгөөд зах зээлийн 14.6 хувийг эзэлсэн байна. Ийнхүү гар утасны зах зээл дээр Самсунг хүч түрэн орж ирлээ. Их британийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй гар утаснуудын гуравдугаарт Nokia-гийн  Ovi серийн утаснууд багтаж байгаа аж. Apple-ийн хувьд цоо шинэ iPhone 4S-ийг энэ сард худалдаанд гаргаснаар зах зээлд шуугиан тарина гэж байсан ч төдийлөн амжилтад хүрч чадсангүй. Ердөө энэ оны эхээр худалдаанд гараад байсан Nokia-гийн Ovi серийн загваруудыг л ялж байна. Харин Самсунг-ийн хувьд Өмнөд Солонгосын Сувон хотод төвтэй бөгөөд саяхнаас Андройд үйлдлийн систем бүхий Galaxy загварын утаснуудыг худалдаанд гаргаж байгаа билээ.

Л.Дэлгэр

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж