
Хүмүүсийн эрүүл мэндэд баталгаатай бус, Сибирийн яр өвчний эсрэг энэ вакциныг гаргасан бөгөөд холбогдох хүмүүстэй тэмцэхээ мэдэгдсэн байна. "Энэ вакцины эсрэг тэмцэхгүй гэвэл бодит аюул, өчнөөн хүүхдүүдэд тулгарсны дараа л сая эцэг эхчүүд үүнийг аюултай гэдгийг хүлээн зөвшөөрч, арга хэмжээ авч эхлэхийг хүлээх л үлдлээ" хэмээн Обама үзэж байна.
Холбооны Засгийн газар есдүгээр сард тус вакцины туршилтыг баталсан нь ёс суртахуунгүй асуудал болсон бөгөөд хүүхдүүдийн эрүүл мэндэд аюултай шийдвэр болсон аж. "Үндэсний био хамгаалал шинжлэх ухааны төв" нь холбооны Засгийн газарт зөвлөгөө өгдөг бөгөөд энэ асуудлаар уулзсан байна.
Мэргэжилтний мэдээллээр энэ вакцин нь насанд хүрсэн хүмүүст сөргөөр нөлөөлөх нь бага, хүүхэд эмзэг учраас хүндээр хор учруулах магадлалтай ажээ. Сибирийн яр өвчин нь улаан бурхан, гахайн хавдар зэрэг бусад өвчнөөс ялгарах нь хүүхдэд илүү хурц тусдаг бөгөөд энэ вакциныг хийлгэх гол хүмүүс нь хүүхдүүд байхад хайхрамжгүй хандаж байгаа гэдгийг онцолсон байна.
Вакцины туршилтыг 2.6 сая орчим хүмүүст хийсэн авч хүүхдүүдийг оруулаагүй байна. Тодорхойгүй шалтгаанаар хүүхдүүдийг туршилтад оруулаагүй аж.
Фэйнберг анагаах ухааны их сургуулийн захирал Жойл Фрэйдэрийн хэлж байгаагаар "Энэ вакцин нь баталгаатай, шаардлага хангасан, эрүүл мэндэд ямар ч муу нөлөөгүй гэдгийг шууд хэлэхэд хэцүү" гэжээ. Энэ вакцин нь зарим тохиолдолд амьдралд заналхийлэх хэмжээнд хүртлээ хортой үр дагавартай байгаа учраас орон нутгуудад энэ асуудлаар хэлэлцэн, маш их маргааныг дагуулсаар байна.
Тухайлбал, дээрх өвчний тархалт улам ихэсч томоохон суурингуудад дэлгэрч, вакцин хийлгэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. 2001 оны арваннэгдүгээр сард энэ вакцинаас болж таван хүн нас барсан байна.
Харин 17 хүний биед өөрчлөлт оржээ. Ингэснээр 2008 онд вакцины эсрэг арга хэмжээг эхлүүлсэн байна. Гэсэн ч энэ вакциныг хэрэглэх байдал саарахгүй л байна. 1998 онд Америкийн цэргийн яамнаас энэ вакцины эсрэг хөтөлбөр боловсруулан, маргаантай байсаар шүүхэд хүртэл очжээ.
Обамагийн Засгийн газраас энэ вакцины аюулын эсрэг нийтдээ 1.1 тэрбум ам.долларыг зориулсан аж.
http://www.mminfo.mn/