
Реалити шоуны од Ким Кардашиан ердөө 72 өдрийн өмнө сүр дуулиантай хуримласан NBA-ийн од Крисээс салах өргөдлөө өгчээ. Хос хоёр эвлэрч, зохицохын аргагүй хоёр өөр ертөнцтэй хүмүүс гэдгээ эцсийн эцэст ухаарч, ийм шийдвэрт хүрчээ. Ким салах өргөдөл гаргасны дараа “Удаан бодсоны эцэст би ийм гэрлэлт бүтэхгүй гэдгийг ухаарсан. Би Кристэй насан туршдаа хамт амьдарна гэж бодож байсан. Гэвч заримдаа амьдрал төлөвлөснөөр болдоггүй шүү дээ. Ийм шийдвэр гаргахад хэцүү байсан гэдгийг хүмүүс ойлгох байх. Бид сайн найзууд хэвээр үлдэнэ” гэжээ. Харин Крис эхнэр нь түүнээс салахаар өргөдөл гаргасныг өнөөдөр өглөө мэдсэн ажээ. Тэрбээр эхнэрийнхээ гэнэтийн шийдвэрт гайхаж цочирдсон гэнэ. Тэрбээр эхнэрээ авч үлдэх гэж хичээсэн боловч Ким салахаар нэгэнт шийдсэн болохоор ятгаж дөнгөөгүй ажээ. NBA-ийн од Крис хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан “Бидний гэрлэлт одоохондоо хүчин төгөлдөр байгаа” гэж мэдэгдсэн гэнэ. Хос хоёр сэтгүүл, телевизтэй байгуулсан гэрээ, зар сурталчилгаанаас өдөрт 250,000 ам.долларын ашиг олдог юм байна. Өнгөрсөн наймдугаар сард тэд хуримлахдаа 18 сая ам.доллар зарцуулсан гэдэг билээ. Харин 18 сая ам.долларын гэрлэлт ердөө 72 хоногийн настай байсныг хэн нь ч мэдээгүй бололтой.
Н.Энх