Хууль бусаар үйлдвэр өмчлөх эрх шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хууль бусаар үйлдвэр өмчлөх эрх шилжүүлжээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд Улсын ерөнхий прокурор, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Дархан-Уул аймгийн прокурор, тус аймгийн  Улсын бүртгэлийн газрын ажилтнуудын үндэслэлгүй шийдвэрийн улмаас хохирсон иргэн н.Ганбат хэвлэлийнхэнд хандлаа. Мөн УБЕГ-ын архивын зарим бичиг баримтыг ажилтнууд нь устгасан талаар баримт дэлгэсэн юм.

Улсын бүртгэлийн газар иргэн өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулаад бүртгүүлдэг. Тэгвэл Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газрынхан иргэний барьцааны гэрээг алга болгоод зогсохгүй түүний нэр дээр байсан үйлдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас обьектод хаалт хийгээд хөдөлгөөн хийхгүй байх тухай мэдэгдсээр байхад бусдын нэр рүү шилжүүлжээ.

Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газар барьцааны гэрээ алга болсон гэдэг үндэслэлээр Ганбатын нэр дээр байсан үйлдвэр өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар бусдын Мөнхнайрамдал гэдэг хүний нэр дээр шилжүүлжээ. Тус газраас учрыг лавлахад дээд газраас шилжүүлсэн хэмээн хариулжээ. Тус асуудлын мөрөөр хохирогч, өмгөөлөгч нар гурван жилийн турш учрыг нь олохоор хөөцөлдөөд арга мухардаад байгаагаа хэлсэн юм. Тэд энэ хцгацаанд  нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон холбогдох сайд, прокурор нарт өргөдөл гарган өөрийн биеэр очиж уулзжээ. Гэвч өнөөдрийг хүртэл эл асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа гэнэ. Тухайн үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан компани нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үүлдэн гурван шатны шүүхээр эл асуудлыг шийдсэн бөгөөд энэхүү үйлдэл нь хуурамч, хууль бус хэмээн хохирогч болон өмгөөлөгч нар мэдэгдсэн ажээ. Харин тэд энэхүү асуудал дээр илэрхий нотлох баримтаа үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулья хэмээх өнөөг хүртэл яваад барахгүй байгаа хохирогч Ганбатын өмгөөлөгч нар хэлсэн юм.

Тэдний эцсийн арга зам буюу Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандан дээрх асуудлаа танилцуулахаар болсноо мэдэгдсэн юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж