
Мөн өмнөх тойрогт анхны хожигдолоо хүлээгээд байсан баруун бүсийн Суруга Монгол дивизоны “Налайх Ирээдүй” баг өнгөрсөн тойрогт хоёр дахь хожигдлоо амслаа. Спрайт хөгжлийн лигийг муу үр дүнтэйгээр эхлэж байсан УБИС-ийн баг “Налайх Ирээдүй” багийг 74:55 харьцаатайгаар илүүрхсэн байна. УБИС-ийн багийн хувьд дивизон толгойлсон Суруга Монгол багийг өмнөх долоо хоногт мөн хожсон билээ. Спрайт хөгжлийн лигийн плей-офф эхлэхэд хэдхэн тойрог үлдээд байна.