Долоон гүүрэн гарц шинээр нэмж барина

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Долоон гүүрэн гарц шинээр нэмж барина

Нийслэлийн 372 жилийн ойг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ. Уг үйл ажиллагааны үеэр нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг хотын дарга Г.Мөнхбаяр дэлгэрэнгүй  танилцуулсан юм. Манай улс одоогоор  450 км хатуу хучилттай зам, том жижиг нийлсэн 64 гүүртэй. Үүнээс нийт 350 км замыг өргөтгөж, 212 км замыг шинээр барьж, долоон гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. 2013 он дуустал нийт 150 км авто замыг өргөтгөн шинэчилж, 139 км замыг шинээр барих, таван гүүрэн гарц барих гэнэ. 2016 он гэхэд 200 км авто замыг өргөтгөн шинэчилж 73 км шинэ зам барих, мөн хоёр гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа аж. Энэ онд Нийслэлийн авто замын ажлын төсөв тусгагдсан 73.6 тэрбум төгрөгийг сангийн хөрөнгө болон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл тусламжаас бүрдүүлж 70 км зам, 185 км гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.

Б.Тогтох

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж