Хосни Мубаракийг шүүх хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хосни Мубаракийг шүүх хурлыг хойшлуулав

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх дараагийн шатны шүүх хурлыг арванхоёрдугаар сарын сүүлч хүртэл хойшлуулжээ. Түүний хэргийг шүүж буй шүүгчийг огцруулах уриалга гарсны дараа шүүх ийм шийдвэр гаргасан байна.  Өдгөө 83 настай Хосни Мубаракийг энэ оны эхээр гарсан  эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр тарааж, цус асгаруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.  Харин Египетийн ерөнхийлөгч асан Мубарак өөрт нь тулгаж буй хэргийг үгүйсгэсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдсан хохирогчдын өмгөөлөгч шүүгчийг огцруулахыг шаардсан билээ. Ням гаригт Каир хотод болсон шүүх хурлыг дараа Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак, түүний хоёр хүү, дотоод хэргийн сайд болон цагдаагийн өндөр тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 28 хүртэл хойшлуулах болсныг мэдэгдсэн юм. Шүүх хурлын үеэр шүүх ордны гадна Мубаракийн дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хөдөлгөөн өрнөж, цагдаа нар хүчээр тараасан байна. Өнгөрсөн наймдугаар сард ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шоронгийн орон дээр өвчтэй хэвтэж байгааг телевизээр харуулсны дараа шүүх хурлын ажиллагааг телевизээр шууд дамжуулахыг хориглосон.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж