Кино боловсрол олгох хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Кино боловсрол олгох хөтөлбөр

Монголын Үндэсний “Боловсрол Суваг“ телевиз нь Кино боловсрол олгох хөтөлбөрийг эхлүүлээд байгаа бөгөөд хөтөлбөрийнхөө хүрээнд бүх насныханд зориулсан киног өдөр бүр тогтмол цагуудад хүргэж байна. Энэхүү “Кино боловсрол олгох хөтөлбөр” нь тус телевизийн эфирийн нийт цагийн 25-30%-ийг эзлэж байгаа ба та бидний шимтэн үзэх дуртай “Дэлхийн шилдэг кино”, “Кино үзэх цаг”, “Баримтат кино”, “Телевизийн олон ангит кино” болон хүүхэд багачуудын чөлөөт цагт зориулсан “Хүүхэлдэйн кино” зэргийг багтааж байгаа юм байна. “Кино боловсрол олгох хөтөлбөр”-ийг Боловсрол Суваг телевиз, Freeline продакшны уран бүтээлчидтэй хамтран мэргэжлийн өндөр түвшиний орчуулга, дуу оруулалттайгаар үзэгчиддээ өргөн барьж эхлээд байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж