
МАН-ын Удирдах зөвлөлийг өнөөдөр үдээс хойш хуралдуулахаар болсон талаар тус намын бүлгийн гишүүд хэлж байна. АН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн арга хэмжээнд оролцоод өнөөдөр АНУ-аас ирж байгаа юм. Түүнийг ирмэгц хийхээр зарласан энэ хурлын хэлэлцэх гол асуудал нь Сонгуулийн хуулийн төсөл байх бололтой. УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд сонгуулийн тойргийг хэрхэн хуваах тал дээр саналын зөрүүтэй байгаа юм. АН-ын бүлэг томсгосон 26, МАН-ын бүлэг жижиг 48 тойргоор сонгуульдана гэснээс болж Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг дахин гацаанд орж магадгүй болсон. Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Тиймээс МАН-ын удирах зөвлөл хуралдаж гацаанаас гарах арга замын талаар ярилцах бололтой байна.
Д.ОЮУН