Туркийн Ван муж руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Туркийн Ван муж руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй

Голомт банк 2011 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 25-ныг  дуустал газар хөдлөлтийн гамшигт өртсөн  Турк улсын Ван муж руу шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх боломжийг харилцагчиддаа олгож байна.

Мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээг 1999 онд Монголд анхлан  нэвтрүүлсэн  тус  банк өнгөрөгч 4-р сард Япон улс руу шимтгэлгүйгээр мөнгө гуйвуулах боломжийг мөн харилцагчиддаа олгож, тус улсад учирсан байгалийн гамшигийн хор хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлж байсан билээ.

Гамшигт өртсөн бүс нутгууд руу шимтгэлгүй үйлчилгээ үзүүлж буй нь Western Union байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж буй олон ажлуудын нэг болж байгаа бөгөөд Голомт банкны өөрт ойр байрлах салбар тооцооны төвд хандан гамшигт өртсөн бүс нутаг руу аравхан минутын дотор мөнгө илгээж болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж