
Барилдаанд аймгийн арслан Г.Түмэнжаргал, аймгийн заан П.Мөнхбат, аймгийн харцага Батжаргал, аймгийн начин Х.Алтансүх нарын тэргүүтэй Дорнод аймгийн харьяат аймаг, цэргийн цолтой болон залуу 48 бөх барилдсанаас Дашбалбар сумын харьяат сумын заан Д.Анар түрүүлж, Халхгол сумын харьяат аймгийн начин Ш.Нямсайхан үзүүрлэн, Булган сумын харьяат аймгийн начин Г.Эрхэмбаяр шөвгөрлөө.
Эх сурвалж: www.undesniibukh.mn