МАН-ын бүлэг хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хурал зарлав

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр 14.30 цагт сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаад байна. Түүгээр өчигдөр болсон бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийхээр болжээ. Тус бүлгийн хувьд Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төсөл, Төрөөс мөнгөний талаар баримтлах 2012 оны бодлогын баримт бичгийг тус бүр авч хэлэлцэн, ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон юм. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр шийдвэрээ гаргаж чадаагүй байгаа билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд одоо байгаа 26 тойргоо жижиглэхгүй, хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч мандатаа хуваарилна гэсэн шийдвэрт хүрч энэ саналаа МАН-ын бүлэгт тавиад буй бол тус бүлэг уг тойргийг жижиглэх зарчим баримталж буй. Гэхдээ намын дарга С.Батболдтой энэ асуудлаар санал солилцож зөвшилцөх шаардлагатай байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж