Blackberry Pearl 3G, Bold 9650-ыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Blackberry Pearl 3G, Bold 9650-ыг танилцууллаа

Канадын “Research in Motion” компанийн бүтээсэн Blackberry загварын гар утас энгийн болон бизнес хэрэглэгчдийн аль алиных нь анхаарлыг татаж, борлуулалтаараа тэргүүлсээр байгаа. Тус компаниас саяхан Blackberry үйлдлийн системийн шинэ хувилбарыг гаргасан бөгөөд шинэ систем бүхий хоёр шинэ загварыг компаниас танилцууллаа.

Эхнийх нь, Blackberry Bold 9650 маркийн смартфөүн бөгөөд EVDO болон HSPA/UMTS сүлжээний CDMA сүлжээнд ажиллах юм. QWERTY товчлууртай уг смартфөүн нь 802.11 b/g Wi-Fi-д холбогдохоос гадна өөр дээрээ 512МВ багтаамжтай бөгөөд 32GB хүртэлх мемори картыг дэмжиж ажиллана. Хэмжээний хувьд 11х6х1,5 см, 135 гр жинтэй бөгөөд 2.44 инчийн 480х360 цэгийн нарийвчлалтай дэлгэцтэй, 3.2 мегапиксель автофокус бүхий камертай юм. Blackberry Bold 9650 гар утас тавдугаар сард худалдаанд гарах бөгөөд үнийн тухайд одоохондоо мэдээлээгүй байна.

Харин хоёр дахь гар утасны тухайд Blackberry Pearl 3G юм. “RIM” компаниас гаргасан хамгийн жижиг хэмжээтэй смартфөүн болох Pearl нь 10,8х5х1,3 см хэмжээтэй, 93.5 гр жинтэй. Бусад үзүүлэлтийн тухайд 256МВ багтаамжтай, 624MHz процессортой, автофокус бүхий видео бичлэг хийх боломжтой 3.2 мегапиксель камертай, Wi-Fi-д холбогдох боломжтой ажээ. “RIM” компанийн зүгээс 3G сүлжээнд ажиллах Pearl гар утас хэдийд ямар үнээр худалдаалагдах талаар мэдээлээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж