Хан-Уулын амбулатори сүрьеэгийн кабинеттай болов

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хан-Уулын амбулатори сүрьеэгийн кабинеттай болов

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн салбар I амбулатори Глобал сангийн дэмжлэгтэйгээр олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнүүдэд зориулсан өдрийн эмчилгээний кабинет нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Дүүргийн 4, 5, 6, 7, 8, 14 дүгээр хорооны иргэд үйлчлүүлдэг тус амбулатори олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнүүдэд зориулсан өдрийн эмчилгээний кабинеттай болсноор иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээ илүү ойртож байгаа аж.

Өвчтөн эмчилгээ хийлгэсний дараа амрах ор, компьютер,  зөөврийн кварцан болон ариутгалын гэрэл, хүчилтөрөгчийн аппарат  зэрэг багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон тус амбулаторийг тохижуулахад зориулж Глобал сангаас 30 сая, Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл 1 сая төгрөгийг тус тус гаргажээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж