Б.Чинбат үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Б.Чинбат үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Анхны бие даасан “Давтагдашгүй” тоглолтоо Соёлын төв өргөөнд гурван өдөр хийсэн хөгжмийн зохиолч Б.Чинбат руу зарим хүмүүс хуурай агсам тавьсан сурагтай. “Цөөхөн хүний суудалтай Соёлын төвийг сонголоо”, “Шагаар 80 мянга хүрээд үзэж чадсангүй”, бүүр зарим нь “Ингээ л миний нэр байдаггүйм” гэдэг шиг зүйл ярьж “уурсчээ”.

Иймээс үзэгчдийн хүсэлтээр “UB Palace”-ын концертын их танхимд ирэх бямба гаригт буюу энэ сарын 5-нд ганцхан удаа тоглохоор болсон байна. Тоглолтын найруулагчаар “On’n Off”-ийн С.Ононбат ажиллана.

Соёлын төв өргөөнд болсон тоглолт хэтэрхий их сунжирсан гэж зарим үзэгчид гомдол тавьжээ. Энэ нь зохион байгуулагч болон хөгжмийн зохиолч Б.Чинбаттай ямар ч холбоогүй, Нийслэлийн 372 жилийн ойн тоглолт давхацсанаас ийм байдал үүсчээ. Олон жилийн туршлагатай тулдаа “On’n Off” продакшн хоёр цагийн дотор тайзаа эргэн засч тоглолтыг хэвийн эхлүүлж чадаж байсан гэнэ шүү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж