
Үндэсний хоккейн лигийн шилдэг багуудын нэг “Детройт Рэд Уингс” 30 настай хамгаалагч Никлас Кронволлтой долоон жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Ирэх зун багаас хамааралгүй чөлөөт агент болох байсан хамгаалагч Никлас Кронволлд багийн зүгээс 33,2 сая ам.долларын гэрээ санал богложээ. “Тэр энд байхыг хүсч байгаа, тэр өөрөө үлдэхийг хүсч байгаа. Мөн тэр хүчирхэг хэвээрээ байгаа учраас бид түүнд үлдэх санал тавилаа” хэмээн багийн ерөнхий менежер Холланд хэлжээ. “Детройт Рэд Уингс” Швед хамгаалагчийг 2000 оны драфтын 29-өөр сонгож байсан. Харин 2003 оноос эхлэн багтаа тоглуулах болсон юм. 2008 оны аварга багийн бүрэлдэхүүнд голлох үүргийг Кронволл гүйцэтгэж байсан юм. Туршлагатай хамгаалагч Никлас Лидстром зодог тайлснаар Кронволл багийн дэд ахмадаар томилогдсон. Карьерынхаа турш 35 гоол оруулж, нийт 183 оноо аваад байгаа хамгаалагч өнгөрсөн улиралд 11 гоолоор багтаа тус хүргэсэн нь нэг улиралд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь болсон юм. “Түүний гол давуу тал нь биеийн хүчний тоглолт сайн, поверплейд урагш сайн довтолдог, тийм учраас бусад багуудад алдахыг хүсээгүй юм” гэж багийн менежер онцолжээ.
Score Studio