Хятадын нүүрсний импортлогч Винсвэй, Японы худалдааны компани Марубенитэй хамтран Канадын коксжих нүүрсний “Grande Cache Coal” компанийг 1 тэрбум канад доллараар худалдаж авах санал тавьжээ.
Винсвэйн энэхүү алхам нь Хятадын коксжих нүүрсний зах зээлд импорт улам бүр чухал болно гэж тус компани үзэж буйтай нь холбоотой юм.
“Grande Cache Coal” компанийн хувьд Канадын баруун өмнөд муж Албертад 346 сая тонны нөөц бүхий коксжих нүүрсний ордыг эзэмшдэг. Тус компани 2013 оноос нүүрс олборлолтын хүчин чадлаа 3.5 сая тонн/жил-д хүргэхээр төлөвлөж байна.
Хятад нь коксжих нүүрсний импортоороо Японы дараа хоёрдугаарт ордог бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар хоёр улс нийлээд дэлхийн коксжих нүүрсний импортын 40 хувийг эзэлсэн байна.
Б.Төгс